Wednesday, January 9, 2013

““Дайн” болж буй Налайхад хөрөнгө оруулалт татаж сэргээн босголт хийе” нийтлэлд хийсэн шүүмж



“Ардчилал” сонины нийгэм, эдийн засгийн албаны сэтгүүлч Т.Жанцангийн ““Дайн” болж буй Налайхад хөрөнгө оруулалт татаж сэргээн босголт хийе”  нийтлэл нь эрүүл мэнд, амь насаа золиослон гар аргаар  нүүрс олборлож эрдэнэт хvний амь сохор зоосны ч vнэгvй болж байгаа  Налайхын уурхайн ордыг тєр анхаарч тодорхой бодлогоор ашиглах талаар асуудал хөнджээ.
Эл уурхайд ямар нэгэн том осол болох, эсвэл хүний эрх зөрчлийн тухай яригдах үеэр сэтгүүлчид нэг хэсэгтээ анхаарал хандуулж бичдэг болсоор  олон жилийн нүүрийг үзэж буй билээ. Үе үехэн асуудал хөнддөг энэ асуудал аль хэдийн улиг болж Монголын төр засаг ч ямар нэгэн дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн юм. Өөрөөр хэлбэл сонин хэвлэлийн байнгын сэдэв болсон энэ сэдвээр сэтгүүлч Н.Жанцан энэ удаад “Их хэмжээний чанар сайтай нvvрстэй уг ордыг тєр анхаарч тодорхой бодлогоор ашиглавал ажлын байр нэмэгдэх тєдийгvй, улсын эдийн засагт чамгvй ашиг єгєх бус уу. Иймээс Налайхыг сэргээн болгох хєрєнгє оруулалтын эрэлд мордъё.” гэсэн санааг дэвшүүлсэн нь олзуурхууштай байна.
Сэтгүүлч Н.Жанцан тэмдэглэлээ “Хүрз жоотуу барьсан нүхэн доторх амьдрал”, “Нэг сая ам.долларын хєрєнгє оруулалт шаардлагатай гэсэн тооцоо ч бий”  гэсэн хоёр хэсэгт ангилан зохиомжилсон нь мэдээллээ цэгцтэй бас ойлгомжтой өгүүлэх нөхцөлийг бий болгожээ. Нийтлэлийн эхний дэд гарчгийн дор Налайхад стандартын шаардлагад нийцэхгүй, аюултай нөх­цөлд гар аргаар нvvрс олборлож байгаа аж ахуйн нэгж, нєхєрлєлийн дүр зургийг нүдэнд харагдтал дүрслэн өгүүлжээ. "Тухайлбал, нэг гэрийн гадаа зах банзаар бэхэлгээ хийх аядсан 30-70 хэмийн налуутай 90-120 орчим метр гvн нvх бий... Тvvний амсар дээр хуучин тємєр орны пvрш, 3-5 кг-ын ганц хоёр хvрз, элэгдэж муудсан тємєр ковш хэвтэнэ. Онгойж харлах цооногийн амсар дээр “татаарай” гэж дуудахыг хvлээсэн нэгэн хvн vvрэглэнэ. Хуучнаар ЗХУ-д vйлдвэрлэсэн “Беларусс” трактор хажууханд нь 200-300 метрийн олс чирчихсэн зогсоно. Нэг ийм трактор 6-8 цооногоос ковштой нvvрс татаж гаргадаг ажилтай юм”  хэмээн нүүрс олборлож байгаа цооног, тэндхийн орчныг өгүүлсэн бол  “Нэг цооногийн гvнд нэхий євдгєвчтэй толгойдоо жижиг гэрэл зvvсэн 4-6 залуу ажиллаж буй юм. Тэд єглєє 9 цаг єнгєрєєгєєд нvvрс ухахаар цооногт орно. Тэгээд vдийн цайгаа уух гэж гарч ирдэг. Тэгээд 14 цаг гэж ороод 18 цагийн vед гарч ирнэ. Єдєр болгон л ингэж єнгєрнє. Нэг ковшинд 20-30 шуудай нvvрс ордог гэдэг. Тvvнийг дvvргэхэд 30-40 минут болдог. Ингээд дєрвєн ковш нvvрс гаргаж байж нэг портер буюу хоёр тонн орчим болдог байна.” хэмээн тэнд ажиллаж байгаа залуусын хүнд хөдөлмөрийг уншигчдад өгүүлжээ. Налайхын уурхайд гар аргаар нүүрс олборлож байгаа тухай, тэндхийн нөхцөл байдал хүнд байдаг тухай олон хэвлэлүүд бичдэг ч сэтгүүлч Н.Жанцангийн энэ нийтлэлд тэндхийн ажиллах орчин, нөхцөл байдлыг уншигчдад нүдэнд үзэгдэж, сэтгэлд нь мэдрэгдтэл дүрсэлж өгүүлснээрээ уншигчдад тэнд хүнд хөдөлмөр эрхэлж байгаа 18-40 насны мянга гаруй хүн залуусыг өрөвдөх,  эрх баригчдад  нэгийг бодуулах нь лавтай.
  “Нэг сая ам.долларын хєрєнгє оруулалт шаардлагатай гэсэн тооцоо ч бий” хоёр дахь дэд гарчиг дор сэтгүүлч дэвшүүлсэн санаагаа батлахын тулд Налайхын уурхай 200 сая тонн нvvрсний нєєцтэй гэгдэг ч нэмэлт хайгуул хийвэл нєєц єсєх бололцоотой, тєвийн бvсийн цахилгаан эрчим хvчинд холбогдсон, тємєр болон хатуу хучилттай авто замтай зэрэг дэд бvтэц хамгийн сайн хєгжсєн бvс нутагт байрладаг, сайн чанарын нүүрсний хувьд сайн, жилдээ бараг сая шахуу тонн нvvрс ашигладаг нийслэлийн хэрэглэгчид гэх бэлэн зах зээлтэй хэмээн давуу талыг тодорхой  гаргажээ. Түүнээс гадна “тєр засгаас уг уурхайд хєрєнгє оруулалт татаж орчин vеийн уурхай байгуулах, нvvрс боловсруулах vйлдвэр барих нь чухал хэмээн vздэг”, “Налайхын уурхайг дахин сэргээхэд чамгvй хєрєнгє мєнгє шаардах хэдий ч зардлаа богино хугацаанд нєхєх боломжтой” зэрэг уул уурхайн мэргэжилтнvvдийн саналыг ч олон нийтэд нийтлэлдээ өгүүлжээ. Энэхүү дэвшүүлсэн асуудлаа ажил хэрэг болгох саналыг сэтгүүлч “Хамгийн гол нь энэ уурхайг дахин сэргээх мєнгє босгох, хєрєнгє оруулагчдад тус ордыг дэлгэрэнгvй танилцуулах шаардлагатай юм.” гэж дэвшүүлжээ.
Нийтлэлд хэдийгээр Налайхын уурхайн талаар олон тоо баримт ашигласан байгаа хэдий ч уншигчдад итгэл үнэмшилтай байж чадах баталгаатай эх сурвалжтай тоо баримт цөөн байгаа сул тал ажиглагдаж байна. Тухайлбал, “Зарим нэг тєрийн бус байгууллагын гаргасан судалгаанаас vзвэл Монголын бас нэг эмгэнэлтэй дvр тєрх тодорхой харагдана. Судалгаагаар уурхай хаагдсанаас хойш ослоор 200 гаруй хvн амь насаа алдсан гэдэг.” гэсэн өгүүлбэрт зарим нэг төрийн бус байгууллага гэдэг нь ямар байгууллага болох, хэзээ хийгдсэн судалгаа болох нь тодорхойгүй байгаа бол “Уул уурхайн уурхайн зарим мэргэжилтнvvд Налайхад дор хаяж 200 сая тонн нvvрсний нєєц бий. Нэмэлт хайгуул хийвэл нєєц єсєх бололцоо маш єндєр хэмээдэг юм. Зарим нэг тооцоогоор Налайхыг дахин ашиглахын тулд нэг сая ам.долларын хєрєнгє оруулалт хийгээд бага хэмжээний нvvрс боловсруулах vйлдвэртэй 120-200 метрийн гvний уурхай ажиллуулж болох ажээ. Тэгвэл нийслэлийнхэн тvvхий нvvрс тvлэхгvй болж утаа багасах нэг арга зам бий гэдэг билээ.”, гэсэн дөрвөн өгүүлбэрт дээрх санаа давтагдсан буюу мөн л зарим мэргэжилтнүүд, зарим нэг тооцоог гэх тодорхой бус эх сурвалжийг заажээ.  Мөн  сүүлийн өгүүлбэрийг “... утаа багасах нэг арга зам бий гэдэг билээ” хэмээн төгсгөсөн нь сэтгүүлч өгүүлж буй зүйлдээ итгэл үнэмшилтай хандаж чадахгүй байгааг харуулж байна. 
Нийтлэлийн дараахан Налайхын уурхайг хаах саналыг Нийслэлийн мэр­гэжлийн хяналтын газраас гаргаад байгаа юм байна. Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт орших "Цагаан ташаа" ХХК-ийн талбайд осол гарсан, мөн иргэд уурхайн гүнд ажиллаж байгаад амь насаа алдах явдал байнга гарч байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэж тайлбарлаж буй ч нийгмийг цочроож, сануулга өгч байдаг сэтгүүлчдийн нийтлэл энэ шийвэрийг гаргахад тодорхой нөлөө үзүүлсэн нь гарцаагүй юм.

                                                                                                         Улаанбаатар хот 2011 он



No comments:

Post a Comment