Wednesday, September 10, 2014

Харилцааны хэлбэрүүд

                                       
                                 

       Эрдэмтэн судлаачид харилцааны хэлбэрүүд доторх дотоод харилцаа холбоог тодорхойлох гэж удаан хугацааны туршид оролдсон байна. Тэдгээр загвар хэлбэрүүд нь ойлгоход бэрхшээлтэй гол гол бүрэлдэхүүн хэсгүүдийг гаргаж  ирдэг түлхүүр юм.
        Тэд бидэнд харилцах үйл ажиллагааны явцад юу бидний юу боддог тэрхүү тодорхой төсөөллийг урьдчилан харахад тусалдаг. Яагаад гэвэл тэдгээр нь мэдэгдэхүйц үнэн бодит төсөөлөл байдаг бөгөөд бид аливааг судлан шинжлэх, төсөл төлөвлөгөөг бодож төсөөлөн ойлгоход дэмжлэг болдог байна.
        Хамгийн шилдэг загварууд нь судалгаа шинжилгээнд боломжтой олон олон хувилбаруудыг сорилтоор батлан гаргажээ. Хүмүүсийн хоорондын харилцааны талаарх бидний ойлголтонд тэдгээр эртэмтдийн оруулж ирсэн хэв загваруудын нэр томьёолол болоод ангиллууд нь илүү тодорхой ба хялбар дөхөм.
           Харилцааны маш олон, ач холбогдолтой хэв загварууд байдаг  бөгөөд эрдэмтэн, судлаачдын  дунд хүлээн зөвшөөрөгдсөн, бүх хугацаанд зөвхөн дан ганц хэлбэр загвар байна гэж байдаггүй.
        Энэ утгаараа дараах эрдэмтдийн томьёолон гаргасан хэд хэдэн санаа буюу хэв загваруудыг харилцааны явц дахь бүрэлдэхүүн хэсэг болоод бүрдүүлэгч, оролцогчдын талаар одоо танилцуулах гэж байна.

    Аристотелийн загвар
        Эртний Грекийн суут эрдэмдэн Аристотель  /МЭӨ 384-322 /  хүмүүс хоорондын  харилцааг шинжлэх ухаан мөн гэж үзэж, уран илтгэл зүй буюу уран илтгэх урлагийн хамгийн эртний үндэс суурийг тавин, энэ  нь илтгэх зүйг шинжлэх ухааны төрөл хэмээн үзсэн мөн л хамгийн анхных  байлаа.
         Аристотель ард олон буюу олон нийтийн дунд уран илтгэх  чадварыг тунхаглахад олон нийтийн яриа, аман яриа, ярианы харилцаанд хэрхэн үр нөлөөгөө үзүүлж буй эсэхийг судлахыг, ойлгохыг ихэд чармайж  байлаа. Тэрээр ярих урлагийн тухай нэг нөхцөл байдалд хүнийг ятгах, санаа бодлыг нь эргүүлэх, сэнхрүүлэх гол арга хэрэгсэл юм гэж үзжээ.
          Уран илтгэх зүйн харилцааны явцад чухам юу хувьсан өөрчлөгдөх суурь онолыг тодорхойлон гаргажээ
 Эдгээр нь:
             ИЛТГЭГЧ-  МЭДЭЭЛЭЛ- ҮЗЭГЧ СОНСОГЧИД гэх хэлбэр

                         Аристотелийн гаргасан харилцааны хэв маяг

          Аристотелийн тодорхойлсоноор харилцааны үйл явц нь шулуун шугаман хэлбэрийн бус юм.  Иймээс үйл явцын  хувьсан өөрчлөгдөх буюу тогтмол бус байдал нь гурвалжин хэлбэрийг үүсгэж, түүний төсөөллөөр эдгээр  элементүүд нь буюу бүрдүүлэгч хэсэг нь өөр хоорондоо харилцан холбоотой буюу нэг нь нөгөөгөөсөө хамаарсан байдаг юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл илтгэгч нь үзэгч сонсогчдод нөлөөлөх бөгөөд мэдээллийн хэлбэр болон агуулга нь бие биенээрээ үнэлэгддэг гэсэн үг.

    Берлогийн загвар
          Девид Берло харилцааны үйл явцыг тодорхойлохдоо  хамгийн энгийн мөн орчин үеийн бас хамгийн хэрэгцээтэй тэрхүү загварыг томьёолон гаргажээ.
      Берлогийн томьёолол  нь маш өргөн дэлгэр, нийтлэг хэрэглэгддэг  Э-М-С-Х буюу эх сурвалж-мэдээлэл-суваг-хүлээн авагч гэсэн томьёолол. Энэ нь суурь зургаан ойлголтыг багтаасан буюу “эх сурвалж” хэмээх Аристотелийн харилцааны  мөн чанарт хийсэн ажиглалтыг тусгасан байна.
1.    Эх сурвалж
2.    Кодлогч
3.    Мэдээлэл
4.    Суваг
5.     Код тайлагч
6.    Хүлээн авгч юм.

      “Нүүр нүүрээ харсан” буюу шууд харилцаанд эх сурвалж  нь кодлогч, харин хүлээн авагч нь кодыг тайлагч юм.
       Бид бие биетэйгээ харицахдаа өөрсдийн бодлоо хэл тэмдэгтийн системд хөрвүүлэн шилжүүлж буюу кодлоод мэдээллээр дамжуулдаг. Бидний амьдарч буй өнөөгийн ертөнцөд нүүр нүүрээ харсан буюу шууд харилцаа бага, харин техник технологийн тусламжтайгаар бид мэдээллээ кодолж, мөн түүний л тусламжтайгаар кодыг тайлдаг.
     Бид хэзээд утсаар ярихад, видео, компьютер хэрэглэхдээ эсвэл хиймэл дагуулаар харилцахдаа кодлох болон код тайлах шаардлага ч аяндаа гарч ирдэг билээ.
     Берлогийн загвар бол шулуун шугаман загвар. Тийм ч учраас тодорхой хязгаартай. Ер нь Берло харилцаа гэдэг бол үйл явц төдийгүй цаг хугацаагаар үнэлэгддэг зүйл болохыг мэджээ.
      Грекийн философич Гераклитус дэлхийн өөрчлөгддөг хувирамтгай  чанарыг дурьдаад Берлогийн тодорхойлсон нэг зүйл бол харилцааны төлөв  байдал нь  хэзээ ч тодорхой болон нарийн байдлаар давтагдаж хувилдаггүй. Учир нь харилцааг бүрдүүлэгч бүхий л элементүүд болон түүний харилцаа холбоо нь бие биенээсээ өөр хоорондоо ялгаатай байдагт оршино гэжээ.
      Жишээ нь, бид нэг хүнээс хоёр төрлийн өөр онигоог сонсоход нэг нь илүү санагддаг эсвэл бид нэг л киног ахин дахин үздэг гэх мэт. Ингэж бид Берлогийн тодорхойлсон харилцааны цөмийг ойлгох болно.

Шэнон болон Виверийн загвар
       Шэнон болон Виверийн харилцаа нь чимээ шуугианы талаарх ерөнхий ойлголт, аливаа зүйлийн хэсэг, урвуу холбоо болон сувгийн багтаамжийг дэлгэн  харуулжээ. Чимээ гэдэг нь мэдээлэлд саад болдог суваг. Мэдээллийн мэргэжилтнүүд долгионоос мэдээлэл рүү чиглэсэн тэхүү тоон харилцааны тал дээр илүү анхаарлаа хандуулжээ. Харин бидний хувьд ерөнхий төсөөллийг авах нь гол юм.
       Олон янзын харилцаанд саад үүсдэг учир нь харилцагчид буюу коммуникаторууд,  чимээ гэдэг нь мэдээллийг дамжуулаад үргэлж  тухайн мэдээллийг  хүлээн авагчид хүргэнэ гэсэн үг биш. Шэнон Вивер нар чимээний сувгийг ихэд судлан сонирхож байсан бөгөөд гол нь тэд сувгийн хүчин чадлыг нь  тооцоолж битийн дугаар буюу нэг оронтой тооны мэдээллийн сувгийн цаг хугацааны үеийг тодорхойлдог ба чимээ шуугианы сөрөг байдал нь мэдээллийн урсгалд нөлөөлдөг.
     Ер нь эдний загвараас харгилцааны шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажилчид болон судлаачид семантик чимээ болон сувгийн чимээг сонирхон судалсан ажээ. Сувгийн чимээ нь харилцааны дунд оршдог хөндлөнгийн оролцоо юм.
     Утсаар ярих, шугаман дээрх хөдөлгөөний нэг хэвийн үргэлжлэл болон Дито хэл дээр хэвлэгдсэн бичиг баримтууд нь харилцахдаа тухайн харилцаа бий болсон байдлыг харгалзахгүйгээр харилцан үйлчлэлд ордог бөгөөд  энэ нь мэдээлэл  ямар ч чимээ шуугиангүй байна гэсэн үг.
       Магадгүй нэг оюутан багшийгаа ойлгомжгүй ярихаар нь эсвэл эвгүй байдлар тоглоом хийснээс болоод маш их уурлаж болох ба ингэсэн тохиолдолд тухайн оюутан  мэдээллийн агуулгад төдийлөн анхаарлаа хандуулж чадахгүй. Эдгээр нь семантик  чимээний жишээ юм.
     Шэнон, Вивер нар нь урьдчилан тааварлаж болмоор болон боломжгүй асуудлыг тус тусад нь авч үзжээ.  Хангалттай ойлголттой мэдээлэл юмуу өндөр агууламжтай мэдээллүүд их хэмжээний хэрэггүй болсон мэдээллийг агуулж байдаг. Эхэн үедээ энэхүү ойлголт нь мэдрэмжтэй ба учир нь бид урьдчилан таамаглах тусдаа мэдрэмж бидэнд байдаг. Урьдчилан таамаглал гэдэг бол харилцаа амжилттай болох гол  түлхүүр  юм
      Баримтаас  үзэхэд  нийтлэг харилцааны систем бол  субьектын хөндлөнгөөс оролцох чимээ ба мэдээллүүд хэзээд тодорхой байх ёстой бөгөөд үүнийг батлах нь  кодыг маш амжилттай тайлна гэсэн үг. Мэдээлэл зуун хувь илүүдэлтэй байна гэж үгүй ба учир нь бид харилцааг тодорхойлоход мэдээлэл хамгийн гол үүрэгтэй байдаг. Урьдчилан таамаглаж болмооргүй зүйл гэж үгүй бол  ямар ч мэдээлэл солилцох зүйл гэж үгүй билээ. Иймээс харилцаа гэдэг  ч өрнөхгүй. Яагаад гэвэл зарим илүүдэл бол мэдээллийн нарийвчлалыг батлах гол бүтээл, гол хэрэглэгдэхүүн юм.
        Шэнон, Вивер нарын загвар нь чухал хязгаарлалтыг төдий л тооцоогүй, бас судлаагүй байна. Энэ загварт мэдээллийн онол болон дамжуулах чадвар ба дохио чимээний харьцаа нь чухал юм. Энэхүү мэдээллийн онол буюу Шэнон, Виверийн загварууд нь электрон харилцааны технологийн хөгжлийн хамгийн гол үндэс суурь нь болсон. Гэхдээ хүн төрөлхтний харилцааны талаарх асуудалд төдий л оновчтой хандаагүй гэж бусад эрдэмтэд үздэг ажээ.

Ласвеллийн загвар
           Өнөөгийн харилцааны бүхий л загваруудыг судлаач шинжээчид судалж илрүүлээгүй юм. 1948 онд улс төр судлаач, эрдэмтэн Харольд Ласвелл “Ласвеллийн томьёолол” гэдгийг гаргаж харилцааны загварыг тайлбарласан байна. Тэрээр харилцааг хамгийн энгийн  байдлаар дараах хувилбараар судалжээ.
-    Хэн
-    Юу хэлсэн
-     Ямар сувгаар
-     Хэнд
-    Ямар нөлөөтэйгээр
            Ласвеллийн загвар үнэхээр ач холбогдолтой. Яагаад гэвэл энэ нь үр дүн гэдэг зүйлийн талаарх  ойлголтыг танилцуулжээ. Тус загвар нь мэдээлэл дамжуулагч зөвхөн хүлээн авагчаар код тайлахгүй, харин тэдэнд нөлөөлдөг гэдгийн анхааран авч судалжээ.
         Ласвеллийн загвар нь Аристотелийн загварыг дахин сэргээж баяжуулан гаргасан байна. Харилцаа гэдэг бол аливаа зүйлийг амжилттай биелүүлж гүйцэтгэх арга хэлбэр гэжээ. Мэдээлэл хүлээн авагчийг ямар нэг үр дүнд хүргэдэг ба хүлээн авагчид байгалийн тэрхүү хариуцлагыг тайлбарлах аргагүй юм. Ласвеллийн загвар нь өдгөө шугаман бөгөөд хязгаарлалттай юм. Тэрээр  өнөөгийн бидний амьдралд өргөн хэрэглэгддэг харилцааны ерөнхий ойлголт болох харилцааны хоёр талт үйл явцыг гаргаж ирсэн. Түүний загвар нь хөдөлгөөн дэх чухал элементийг тусгаагүй байна. Хэдийгээр тус загвар харилцааны үйл явцын талаар чухал асуудлуудыг хөндөж тавьсан боловч хамгийн гол чухал яагаад мэдээлэл дамжуулагч нь мэдээллийг бүтээдгийг гаргаж ирээгүй байна.

                                                 Гербнерийн загвар

         Харилцааны мэргэжилтэн Жорж Гербнерийн 1956 онд гаргасан загвар нь харилцааны үйл явцыг илүү цогцоор нь гаргаж тавьсан юм.  Энэ нь хүн төрөлхтөний харилцаа нь байгальтай холбоотой бөгөөд дүрийн ойлгоц нь харилцаанд тоглодог. Гербнерийн загвар нь мөн Ласвеллийн загварт орхигдсон тэрхүү   яагаад гэдэг асуудлыг хөндөж тавьсан юм. Учир нь үйл явдлыг урьдаас таамаглан мэдэж байсан бөгөөд аливаа хүн өөрийн ухамсар мэдрэмжээрээ харилцахыг эрмэлзэж, заримдаа өөр хэлбэр болон нөхцөл байдлаар харилцана.
        Гербнерийн загвар мэдээлэл илгээгчээр очсон бодит мэдээлэл, үйл явдал мөн мэдээлэлд жинхэнэ ойлголт, ухамсар хэрхэн тусгагддаг болоод тухайн мэдээлэл хүлээн авагчид хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг ялгаж салгаж өгсөн байна. Энэхүү загвар нь дээрх  харилцаа болон ухамсрын асуудлыг танихад чухал ач холбогдолтой юм.
         ОНМХ-д тусгаснаар энэ нь дэлхий дээр өрнөн буй үйл явдлуудыг хэрхэн үнэн бодитойгоор нээн харуулж, мэдээллээр дамжуулагдан олон нийтэд хүрч үзэгчид, сонсогчдын ухамсар болоод ойлгоцоор хэмжигддэгээрээ  адил юм.

Дефлойрын загвар

         1966 онд Мэлвин Дефлойр Шэнон, Вивер нарын тодорхойлсон тэрхүү загварыг дээд түвшинд нэмэн сайжруулж энэ загвараа гаргасан юм байна.
          Дефлойрын загварт байгалийн харилцааны хоёр талт харилцааг голлон тусгасан байна. Түүний гаргасан эргэх холбооны агууламж болон харилцаа нь мэдээллийн салшгүй нэг хэсэг мөн гэж үзсэн байдлаас нь харагддаг. Байнгын мэдээлэл дамжуулагч болон хүлээн авагч нь өөрсдийн буюу үүргээ солилцож тэд чимээ шуугианыг даван дийлж байх хэрэгтэй гэж  тэр үзжээ.
     Эргэх холбоо нь яриа хэлэлцээрт  маш чухал үүрэгтэй юм. Ерөнхийдөө эргэх холбоо гэдэг нэр томьёо нь хүлээн авагчийн эсвэл түүнд үзүүлэх хариу үйлдэл юм. Эргэх холбоо нь шууд ба яаралтай байж болно. Хоёр хүн ярьсан яриагаа захианд бичихэд эсвэл ТВ-д ил захидал илгээхэд бидний хариулт ТВ-ийн сүлжээгээр бидэнд эргэн ирдэг билээ.
    Вестли, Маклин нарын загвар
          Вестли, Маклин нарын  загвар нь нийгмийн сэтгэл зүйгээс үүдэлтэй. Ньюкоум бол хүмүүс хоорондоо хөгжин, бие биетэйгээ харилцаа холбоогоо хэрхэн  яаж бататгах талаарх дэвшилтэт харилцааны төлөвийг тайлбарлан илэрхийлж  тавьсан юм.
Ньюкоумын АВХ заавар буюу үүнийг энгийнээр А, В, Х цэгтэй гурвалжин гэж нэрлэдэг. А,В цэг нь бие биедээ хандах  хувь хүмүүс бөгөөд харин Х цэг нь тусгагдахуун  юм. Ньюкоум хэрэв А ба В бие биедээ таалагдвал А-д Х таалагддаг, В үгүй бол А ба В нар харилцах боломжгүй гэсэн үг. Ньюкоум  тэнцвэр бол харилцааны холбооны жинхэнэ бодит байдал бөгөөд хүмсүүс танин мэдэх гэсэн хэт их оюуны ачааллаа буулган харьцдаг хэмээн нотолсон байна.
          Ньюкоумын загвар тун их ач холбогдолтой бөгөөд энэ нь хүний дотоод харилцааны зарим нэг идэвхит шинжийг тайлбарласан ажээ. Яагаад гэвэл хүний дотоод харилцааны танин мэдэхүйг тусгасан байдаг.
           Ньюкоумын ажлыг бүтээхэд Брюс Вэстли болон Малкольм Маклин нар илүү ярвигтай бодож боловсруулан ОНМХ-д харилцааны талаарх мэдээлэл болгон цацжээ. Энэ загварт А ба В зарим обьект буюу Х сэдвээр харилцсаар л байна. Яагаад гэвэл энэ бол олон нийтийн харилцааны нөхцөл юм. Хэдийгээр А нь олон боломжит сонголтоос өмгөөлөх, хамгаалах маягаар нь В хүнтэй харьцана гэсэн үг.  А-гийн зорилго бол эдгээр сэдвүүдээс сонгон В-гээс Х-д хүрч буйойлголт мэдрэмжийг сайжруулан дээшлүүлэх явдал юм. А нь улс төрч юмуу сурталчлагч байж болно.
            Тухайлбал Х нь манай  нийгмийн орчны  ямарч сэдэв  байж болох юм. С бол А болон В-гийн хүчин зүйл, төлөөлөгч байж болно. С-гийн үүрэг бол А-г сонгох бөгөөд В буюу эсвэл үзэгчдэд хүрэх тэрхүү сувгийг нээж өгөхөд оршино. С-гийн зорилго бол В-гийн хэрэгцээнд тохируулан шаардлагатай мэдээллээр хангах .
          Энэхүү загвар нь эргэх холбооны янз бүрийн талыг үзүүлдэг. ФВА  эргэх холбоонд агуулагдах үзэгчдэд жинхэнэ үнэн бодит эх сурвалжийг өгч байдаг. Харин ФВС нь А-гийн мэдээллийн сувгаар ОНМХ-ийн байгууллагад өгсөн эргэх холбоо юм. Энэ эргэх холбоо нь үзэгчдийн нэгэн төлөөлөл ил захидалд тухайн хүлээн авсан мэдээллийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн ТВ-ийн байгууллагад хандах мэтээр илэрч болно.
           Харин ФСА нь тухайн ОНМХ-ийн зүгээс тэрхүү үзэгч буюу мэдээлэл дамжуулагчийн саналыг харгалзан үзээд А-гийн захидлын үр дүнг өөрчилж болох тэрхүү эргэх холбоог хэлнэ. Ньюкоум болон Вестли Маклин нарын загвар нь зарим нэг асуудалтай зүйлийг гарган тавьсан байдаг.
            Тэд бүгд харилцааны дүрслэлд эргэх холбоог дугариг маягаар дүрсэлсэн нь мэдээллээр дамжуулагдаж  байгаа утгыг олж авах үйл явцыг ярвигтай болгож байна.  Ялангуяа ОНМХ-д оролцохдоо улс төрийн харилцааны талаар сайтар тооцон бодох хэрэгтэй. Хэрэв А болон С-гийн хооронд улс төрийн харьцаа байвал С-гийн хувьд А-гийн үзэгчдээс явуулсан захидал нь С-гээс шалтгаалах болж байгаа юм. Энэ бол сонин эсвэл радиогийн байгууллага  мэдээллийн хувьд дан ганц эх сурвалжтай байвал тун бэрхшээлтэй нөхцөл байдал  бий болж байгаа юм байна.
       Хэрэв тэр эх сурвалж  нь сурталчлагч байвал С-гийн захидлын сонголт бол улс төрийн бодол санаагаар тодорхойлогдохоосоо илүүтэйгээр үзэгчдэд, сонсогчдод дуулгах буюу тодорхой мэдээллийн хэрэгцээ шаардлагаар тодорхойлогдох юм.  Хэрэв А жишээ нь, тамхины үйлдвэр ба энэ сонин сэтгүүлд түүнийгээ сурталчилдаг байвал өөр бусад сонин сэтгүүлүүд /энд С байж болно / тамхи сурталчилсан шүүмжлэлтэй захидлыг  сонгон үзэгчдэд толилуулж болох талтай.

Ворагийн загвар

        Хэдийгээр харилцааны олон олон загвар, хэлбэрүүд байдаг хэдий ч бид дараахь хэсгээс нэг л загварын тухай олж мэдэх болно. Эриза Вензел Ворагийн загвар нь харилцааны үйл явцыг цаг хугацааны хувьд дүрслэл, хэлбэрийг тодорхой агуулсан байдаг.
     Хүн төрөлхтөн бол тогтмол өөрчлөгдөж байдаг харилцагчид юм гэдгийг тэрээр анхааруулжээ. Яагаад гэвэл энэ өөрчлөлт нь бидний ижил, хоорондоо адил захидалд хариулахдаа нэг удаа хариулахад нэг өөр, харин цаг хугацаа өнгөрсний дараа бид бас нэг өөрөөр хариулдаг. Өөрөөр хэлбэл захидлын үр нөлөө нь нэг үед өөр харин дараа өөр цаг үед бас нэг өөр байдаг гэсэн санаа. Үүнээс гадна Ворагийн загвар нь бид өөр өөр ХМХ-ээс хүлээж авсан ижил загварыг баримтыг тайлагнадаг бөгөөд өөрчлөлт нь биднийг тухайн захидлыг хүлээн авахад нөлөөлдөг байна.
          Түүнчлэн Вора додоод болон гадаад хүчийг судалжээ. Түүний загварын харилцаанд нөлөөлдөг загвар нь  хоёр түвшний агуулгаар судалсан бөгөөд дотоод орчин буюу ДО гадаад орчин буюу ҮО хүн төрөлхтний өнөөгийн ахуй амьдралд бидний бичдэг мэдээллүүд болон бидний бусадтай харилцахад бүтээдэг мэдээллүүд бүгд бидний дотоод болон гадаад орчноор тодорхойлогдож байна. Бид баяртай байх эсвэл уйтгарлах, өлсөх, уурлах, мөн өвдөхөд бидний мэдээлэлд хариулах эсвэл зурвас бичихэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг байна.
      Үүнтэй адилаар гадаад орчны хүчин зүйлс мөн л бидний мэдээлэл бичих эсвэл хариулахад нөлөөлнө. Жишээ нь, гадаа цас орж байвал бид радиогоор зарлах цаг агаарын мэдээнд илүү анхаарлаа хандуулах, эсвэл найзууд руугаа утсаар ярьж машин барихдаа анхааралтай байхыг анхааруулна. Энэ нь нэг ойлголтын тархалтыг нийгэм дотор нь агуулж судалсан ба харин түүний харилцаан дахь гадаад орчны үүргийг судалсан нь чухал. Яагаад, юуны учир тодорхой цаг хугацаанд тухайн мэдээлэл бусдад бус нийгмийн гишүүдэд хүрч байна вэ гэдгийг тайлбарласан байна. Тэдгээр зүйлс  нь тухайлбал, хар тамхи, хүүхэд хулгайлах, Вьетнамын дайн гэх мэт.
         Ворагийн загвар нь мэдээлэлд байж болох хэд хэдэн чухал онцлогийг гарган тавьсан бөгөөд энэ нь мөн хүлээн авагч нь мэдээллийг олж авах хандлага буюу төлөв  байдлаар ялгагдана.
       Бид харилцааг зорилготой байх талаар ярина гэдэг нь аливаа мэдээллийг анх бий болгосон хэн нэгэн хүлээн авагчид тухайн мэдээлэл нөлөөлж байхыг эрмэлзэнэ гэсэн үг. Ворагийн загвар нь бидэнд үзүүлж буй нөлөөнүүдийг хооронд нь салгаж ялгах, мэдээллийг өөрчлөх тэрхүү хандлагыг үзүүлдэг. Эдгээр загварууд өөрт чинь шинжлэх ухааны судлаачид харилцааны шинжлэх ухааныг хэрхэн яаж судалдаг талаар хэд хэдэн санааг өглөө.
       Эдгээр харилцааны загварын санаанууд нь харилцааны шинжлэх ухааныг судлаачдад мэдээлэл дамжуулагчийн шилжих хөдөлгөөн, мэдээ дамжуулагчийн зүгээс үр нөлөө, мөн мэдээллийн агуулга, харилцааны нийгмийн болон байгалийн эргэх холбоог судлахыг та бүхэнд санал болгож байна.
         Дээрх загварууд харилцааны  төлөв  байдлын хэд хэдэн тодорхой төрлийг тайлбарлалаа. Энэ нь хоёр хүний хоорондын харилцан яриа, бүлэг хүмүүсийн хоорондын дотоод харилцаа, олон нийтийн харилцаа, хэрэв тэд нэг тодорхой төрөл дээр бусдаас нь илүү нягталж үзээд байвал өрөөсгөл харилцаа болно.
       Хэрэв чи үнэхээр харилцааны талаар үргэлжлүүлэн судлахыг хүсвэл цааш нэмж олон загваруудыг судлах хэрэгтэй шүү. Харилцааны шинжлэх ухаан өөрийг чинь будлиулахаар тийм тоо тоймгүй олон биш юм.

   
                                 

1 comment:

  1. Pozdravljeni, obrnite se na gospoda Marjan Tetičkovič za vse vaše kreditne, finančne, naložbene potrebe.Elektronski naslov: tmarjan24@gmail.com
    Whatsapp: +386 31 409 327
    Signal: +386 31 409 327
    Viber: +386 31 409 327
    Telegram: +386 71 391 409

    ReplyDelete