Tuesday, February 5, 2013

2004 оноос мөрдөж байгаа сэтгүүл зүйн бакалаврын стандартын агуулга, норматив (А,В хавсралт)- ын бэрхшээлтэй тал ба шинэчлэн сайжруулах шаардлага



2010-02-11                                                                                                            Улаанбаатар
                                               


1998 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимээс Соросын сангийн ивээлээр “Сэтгүүл зүйн сургалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт судалгааны төсөл хэрэгжүүлсний үндсэн дээр сэтгүүл зүйн сургалтын агуулгыг шинэчилж, түвшинг ойртуулах явдал гол байгааг тогтоож энэ дагуу хөтөлбөрүүдийг боловсруулсан юм.
            Үүний дараа 2003 оны “Сэтгүүл зүй” чиглэлийн бакалаврын боловсролын стандартыг Стандарт хэмжил зүйн үндэсний зөвлөлийн тогтоолоор баталж улсын хэмжээнд мөрдүүлэх стандарттай болсон юм. Энэ бол 1990-ээд оноос хойш сэтгүүл зүйн сургалтын хүрээнд хийгдсэн томоохон дэвшлүүд байсан юм. Учир нь сэтгүүлч бэлтгэдэг 20 гаруй их, дээд сургуулиуд дээрх төсөл, стандартын ачаар мэргэжлийн тодорхойлолт, сургалтын агуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн хөтөлбөрүүдээ шинэчилснээр сургалтын чанарт ахиц гарч эхэлсэн юм. 
            1990-ээд оноос хойш  шил шилээ даран бий болсон төрийн болон хувийн олон их, дээд сургуулиуд сэтгүүлч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх болсон тэр үед сургалтын хөтөлбөр, стандарт нэг мөр болоогүй буюу сургалтын үндсэн баримт бичгүүд бүрэн боловсроогүй, шинэ залуу багш нар юу заахаа мэдэхгүй,  түүнээс үүдээд мэргэжлийн чухал хичээлийг огт заадаггүй буюу ор нэр төдий заадаг тийм цаг үе байлаа.
            Энэ асуудлыг нэлээд цэгцэлж өгсний хувьд дээрх хоёр зүйлийг дэвшил хэмээн нэрлэж байна. Үүнтэй бусад багш, судлаачид маань санал нэгдэх байхаа.
Дэлхий ертөнц тун хурдтай өөрчлөгдөж, хөгжил дэвшлийн үйл явц улам ээдрээтэй болж буй өнөөгийн нөхцөлд нийгмийн ухамсарт  нөлөөлдөг хамгийн хүчтэй хэрэгслийн үүрэг зорилго эрс өсөн нэмэгдэж байна. Мөн сэтгүүл зүй өөрөө нийгэм-улс төрийн бүтцийн өвөрмөц, элемент болохын хувьд өөрчлөлт шинэчлэлт хийх зайлшгүй болж байна. Үүнийг дагаад сэтгүүл зүйн үүрэг, зорилго, нийгэмд эзлэх байр суурь, мэдээллийн шинэ хэрэгслийн тухай асуудлыг өөр түвшинд авч үзэх хэрэгтэй болж байгаа билээ. Дээрх шаардлагын улмаас энэхүү стандартыг өөрчлөх дараах шаардлагууд байна хэмээн үзэж байна. Үүнд:
             
1.    Энэхүү стандарт нь 2003 онд батлагдаж, 2004 оноос эхлэн мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ хөтөлбөрийн мөрдөгдөж эхэлснээс хойш даруй 7 жил өнгөрчээ. Сургалтын агуулга гэдэг зүйл заавал цаг хугацаагаар хэмжигддэг гэж энд хэлж байгаа хэрэг биш юм. Харин шинжлэх ухаан технологийн хөгжил, хүмүүсийн оюуны хэрэгцээ шаардлага дээр үндэслэгдээд сэтгүүл зүйн сургалтын ажилд ч мөн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага тулгараад байгааг өгүүлж байна. Учир нь өнөөгийн сэтгүүл зүйн хандлага телевизийн сэтгүүл зүй болон онлайн сэтгүүл зүйгээр тодорхойлогдож байна. Ийм нөхцөлд бэлтгэн гаргаж буй сэтгүүлчдийг техник, болон өөрчлөгдөн хөгжиж буй технологийн дэвшилтэй танилцуулах, улмаар түүнд сургах шаардлага урган гарч байна. Тухайлбал манай ХИС-иас сүүлийн үед технологийн чиглэлд ихээхэн ач холбогдол өгч байна. Сэтгүүл зүйн сургалтыг медиа технологитой хослуулахад анхаарч Сэтгүүл зүйн тэнхмээ “Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим” болгон өргөжүүлсэн юм. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхъя гэвэл үүнээс өөр арга байхгүй юм. Учир нь орчин үеийн сэтгүүл зүйг интернэт, компьютергүйгээр төсөөлөхөд түвэгтэй болсон юм. Бид сургалтын агуулгадаа “Онлайн сэтгүүл зүй”, “Интернэт программын үндэс”, “Компьютерийн 3D анимаци”, “Интерактив мультмедиа”, Дижитал видео боловсруулах” зэрэг хичээлүүдийг шинээр оруулж Компьютерийн программ хангамжийн тэнхимтэйгээ хамтран сургалтаа явуулахаар зэхээд байна. Харин энэхүү стандартад Электрон сэтгүүл зүй” хичээлийг 4 багц цагаар тусгаад агуулгыг доорх байдлаар тодорхойлсон байна. “Интернэт буюу электрон сэтгүүл зүйн үүсэл, хөгжил, өнөөгийн байдал, түүний зохион байгуулалт, Вэб хуудас, хаягийн бүтэц, Интернэтийн үйлчилгээ хаягийн бүтэц И-мэйлийн нэгдсэн системийн тухай ойлголт өгнө.  Вэб мэдээлэл хайх, хайлтын систем, онлайн сэтгүүл ба EBSCO, Вэб браузер программууд, гипертекстэн баримтуудын тухай мэдлэг өгнө. Энэ хичээлийг үзэж дуусгаснаар оюутнууд Интернэт сэтгүүл зүйн талаар тодорхой мэдлэгтэй болж Интернэтээр мэдээлэл хайх, олж авах чадвар эзэмшиж, үндсэн үйлчилгээнүүдийг  бие дааж гүйцэтгэж, Вэб хуудас, э-майл, вэб хаягийн бүтцийн тухай ойлголттой болно. Онлайн  сэтгүүлүүдийг ашиглаж Вэб барузер проргаммуудыг эзэмшиж EBSCO программын дагуу мэдээлэл олж авах хавсралт хийх, нээх, олон хаяг руу мэдээлэл явуулах чадвар эзэмшинэ” гэж тодорхойлсон нь өнөөгийн шаардлагад  төдийлөн нийцэхээргүй болжээ.  Өөрөөр хэлбэл энэ  нэг хичээл орчин цагийн сэтгүүлчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахааргүй болжээ.
2.    Дээрх шаардлагатай уялдан сэтгүүл зүйн хөтөлбөрт шинэ хичээлүүдийг нэмж оруулах нь зүйтэй болжээ гэж үзэж байна.  Тухайлбал, Улс төрийн сэтгүүл зүй, Эдийн засгийн сэтгүүл зүй, Иргэний сэтгүүл зүй зэрэг хичээлийг оруулах нь зүйтэй. Ер манай сэтгүүлч бэлтгэдэг сургуулиуд  Теле сэтгүүлч, Радио сэтгүүлч, эрэн сурвалжлах сэтгүүлч гэхчилэнгийн хэрэгслээр нь мэргэшүүлэн сургадаг. Үүнийг харин  Эрүүл мэнд, боловсрол, эсвэл улс төр, эдийн засгийн сэтгүүлч болгон мэргэшүүлэх нь практикт илүү өгөөжтэй хэмээн үзэж байна.
3.    “Сэтгүүл зүй”-н стандартад Бакалаврын сургалтын агуулгын ерөнхий суурь мэдлэг олгох хичээлийн бүтцэд Хүмүүнлэг, нийгмийн ухааны, Байгалийн ухааны Философи, Монголын түүх, Гадаад хэл, Эдийн засгийн онол, Экологи, байгаль хамгаалал  гэсэн 5 хичээлийг заавал тусгахаар заасан билээ. Гэтэл  2006 онд БСШУ-ны сайдын 481-р тушаалаар “Монгол улсын дээд боловсролын стандартын үлгэрчилсэн загвар”-ыг өөрчилсөн юм. Үүнд заавал тусгах хичээлд Англи хэлээс гадна Мэдээллийн технологи, мэдээллийн систем, Биеийн тамир хичээлүүдийг оруулж өгсөн билээ.  Үүний дээр Хүмүүнлэгийн ухааны хичээл болон Нийгмийн ухааны хичээл тус бүр 2-оос цөөнгүй байна хэмээн зааж өгсөн юм. Тухайлбал, энэ дагуу манай сургууль Ерөнхий суурь хичээлдээ Англи хэл, Мэдээллийн технологи, мэдээллийн систем, Биеийн тамир, Улс төр судлал, Философи, Соёл судлал гэсэн 24 багц цагийн хичээл сонгосон байгаа. Энд стандартад заасан хичээлийг сонгохгүй байгаа зөрчил  үүсэж байна.
4.    Б хавсралтад Мэргэжлийн суурь мэдлэг олгох хичээлийн багцад 23 хэсгийн 75 багц цаг хичээлийг багтааж өгсөн байдаг. Үүнээс Төр эрхзүйн үндэс, Нийгмийн сэтгэл судлал, Логик, Дэлхийн уран зохиол, Монголын уран зохиолын тойм, Орчин үеийн олон улсын харилцаа зэрэг хичээлүүдийг мэргэжлийн суурь хичээл гэж үзэхэд бэрхшээлтэй юм.  Гэтэл энэхүү стандартын 5.10-т “Сургалтын агуулгад мэргэжлийн суурь хэсэгт зайлшгүй тусгах хичээлүүдийг Б хавсралтад тусгав” гэж заасан байна.
5.    Дээрх дүгнэлтэд тулгуурлан 23 хичээлийн 6 мэргэжлийн бус хичээлийг хасвал энд мэргэжлийн 17 хичээл үлддэг. Үүнийг бид хангалтгүй гэж үзэж байгаа. Хэдийгээр сургууль өөрийн онцлогт тохируулан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг зохиох ч  17 хичээлээр улсын хэмжээнд мөрдөгдөх сатнадртыг  тодорхойлох нь учир дутагдалтай.  Учир нь мэргэжлийн гол гол хичээлүүд болох Гэрэл зургийн сэтгүүл зүй, Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, Теле сэтгүүл зүй, Радио сэтгүүл зүй, Улс төрийн сэтгүүл зүй зэрэг олон хичээлүүдийг нэмж оруулах шаардлага байна.
6.    Зарим хичээлийн зорилго  тодорхой бус, зарим хичээлийн агуулга давхцдаг, зорилго, агуулга хоёрын зааг ялгаа бага зэрэг нийтлэг дутагдал ажиглагддаг. Тухайлбал:
ОНМХ-ийн үндэс хичээлийн агуулгад Манай орны ОНМХ-ийн систем, түүний бүрэлдэн тогтсон онцлог шинжийг ... танилцуулна” гэж тодорхойлсон нь  “Дэлхийн сэтгүүл зүйн түүх” болон “Монголын сэтгүүл зүйн түүх” хичээлийн агуулгатай давхацдаг. Мөн “...мэдээллийн хэрэгсэл бүрийн онцлог шинж, өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, ...сэтгүүлчийн хөдөлмөрийн онцлог зэрэг нь “Сэтгүүл зүйн онолын үндэс” хичээлийн агуулгын нэг хэсэгтэй ижил төстэй.
Сэтгүүлчийн ур чадвар хичээлийн агуулгыг дараах байдлаар тодорхойлсон байна. “Сэтгүүлчийн ур чадварын болон бичлэгийн төрөл зүйлийн талаар ерөнхий ойлголт өгнө. Ур чадварын шалгуур, нийтлэл нэвтрүүлгийн агуулга, хэлбэрийн нэгдэл, бүтээл туурвих үе шат, зүй тогтол, бичлэгийн төрөл зүйлийн бүрэлдэн тогтсон онцлог, уламжлал, туршлага, онцлог шинжийн талаар тодорхой мэдлэг олж авах болно. Орчин үеийн сэтгүүл зүйн төрөл зүйлд гарч буй шинэлэг зүйл, хөгжлийн чиг хандлага, онол практикийн тулгамдсан асуудлууд, чөлөөт сэтгүүл зүйн нийтлэлд тавигдах үндсэн шаардлагатай танилцуулна.” Үүнээс дараах Зөрчил, бэрхшээл: Хэт ерөнхий, тоймлосон, сэтгүүлчийн сурвалжлах ба бичих үйл явцын шат дарааллын зааг ялгаа үгүй гэх мэт. 
Сэтгүүл зүйн онолын үндэс хичээлийн Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл (ОНМХ)-ийн бүтэц, сэтгүүлчид тавигдах шаардлага зэрэг нь Практик сэтгүүл зүйн анхан шатад мөн хамаарагддаг.

Энэ мэтчилэн зөрчилтэй зүйлүүд гарч байна. Сургуулиуд энэхүү стандартыг ягштал баримтлахад ямар нэгэн асуудал гарч буй учир бүрэн мөрдөж чадахгүйд хүрдэг. Тухайлбал, манай сургуульд зарим хичээлийг нь огт тусгаharih ni yхгүй буюу, зарим тохиолдолд агуулгыг өөрчлөн заадаг. Иймэрхүү байдал бусад сургуульд ч үүсдэг. Тиймд эргэн харах шаардлага зүй ёсоор гарчээ гэж үзэж байна.  

                                                                                                                                                2010-02-11

2 comments:

  1. Pozdravljeni, obrnite se na gospoda Marjan Tetičkovič za vse vaše kreditne, finančne, naložbene potrebe.Elektronski naslov: tmarjan24@gmail.com
    Whatsapp: +386 31 409 327
    Signal: +386 31 409 327
    Viber: +386 31 409 327
    Telegram: +386 71 391 409

    ReplyDelete
  2. Pozdravljeni, obrnite se na gospoda Marjana Tetičkoviča za vse vaše kreditne, finančne, naložbene potrebe.
    Elektronski naslov: tmarjan24@gmail.com
    Whatsapp: +386 31 409 327
    Signal: +386 31 409 327
    Viber: +386 31 409 327
    Telegram: +386 71 391 409

    ReplyDelete