Wednesday, October 23, 2013

Америк боловсролын системдээ шинэчлэл хийхийг зорьж байна

2013 оны 6 дугаар сар

Америкийн боловсролын салбарын өрсөлдөх сүүлчийн боломж бол шинэчлэл хийх явдал юм. Гэвч энэ нь эрсдэлд байна.  Тус улсын боловсролын системийн талаар Харвардын Боловсролын Шинэчлэлийн зөвлөлийн гишүүн Тони Вагнерийн судалгааг танилцуулж байна.

Тэрээр Америкийн одоогийн боловсролын системийг эцэг, эх, багш, хүмүүжүүлэгч болон ажил олгогчид бүгд нийлж байж шинэчилнэ гэсэн юм.
“Америкийн сургуулиуд хүүхдүүдээ мэдлэгээр л хангадаг. Үүний оронд оюутан, сурагчдыг амжилтад хүргэхийн тулд хөгжүүлэх, шинэ зүйл санаачлах ур чадвар суулгах зэрэг дээр төвлөрөх хэрэгтэй. Өнөөдрийн мэдлэгийг хаанаас ч авч болно. Мөн  үргэлжид хувирч байдаг.  Өнөөдрийн мэдлэг бол үнэгүй. Яг л агаар шиг, ус шиг, өргөн хэрэглээний бараа  шиг болж байна. Өнөөдөр хажууд байгаа таньдаг хүмүүсийн чинь нэгээс бусдад нь өрсөлдөх чадвар байхгүй. Чиний мэдэж байгаа зүйл бусдад хамаагүй. Харин чи мэдлэгээрээ юу хийж байгаа нь чухал.” гэж Вагнер өнөөгийн нөхцөл байлыг тодорхойлжээ.
Мэдлэг нь хүүхдүүдийг Америкийн сургуулиудад сурахад тусалдаг. Гарагуудын нэр,  улс орны нийслэлүүд,  химийн элементийн үелэх системийн нэр тогтоох нь сурагчдыг мэдлэгийг бага зэрэг л нэмж чадна. Харин “ур чадвар болон хүсэл зорилго” хүүхдийг хайрцгаас гадуур сэтгэхэд чиглүүлдэг. Түүний эцсийн дүгнэлтээр Америкийн эдийн засгийн асуудлууд сургалтын муу системээс үүдэлтэй ажээ. Хүмүүст хэрэг болохгүй зүйлийг худалдан авахуулж ийм нийгмийг бүтээсэн гэв.
                Удирдах албан тушаалтнууд, их, дээд сургуулийн багш, нийгмийн тэргүүлэгчид, мөн шинэхэн төгсөгчдийг хамруулан 2 жилийн хугацаанд хийсэн судалгаандаа тулгуурлан Вагнер даяарчлагдсан нийгэмд Америкчууд өрсөлдөх чадвараа хэвээр авч үлдэх хэрэгтэй гэжээ. Тэр “The Global Achievement Gap номондоо сурагчдыг ахлах сургуулиа төгсөхөөсөө өмнө сурж мэдэх зүйлсийн жагсаалт гаргажээ. Үүнд:  
-          Асуудалд шүүмжлэлтэнй хандаж сурах, асуудлыг шийдвэрлэх
-          Олон нийттэй харилцах чадвар эзэмших
-          Гүйлгээ ухаан, дасан зохицох чадвар
-          Санаачилга болон зохион байгуулах чадвар
-          Мэдээлэлд дүгнэлт хийн ажиллаж сурах
-          Аман болон бичгийн замаар үр дүнтэй харилцаа холбоо тогтоож сурах
-          Сониуч зантай байх, төсөөллөө сайжруулах
Мөн тэрээр Creating Innovators: The Making of Young People Who Will Change The World”  номондоо судалгаагаа үргэлжлүүлж оюутнуудад энэ чадваруудыг хэрхэн эзэмшүүлэхийг хэлж өгчээ.
Тэрээр Америкийн боловсролын системийн шинэчлэлийг сааруулж буй таван шалтгааныг нэрлэсэн байна.
1.       Хувь хүний амжилтыг сайжруулахад анхаарах – Ихэнх сурагчид дийлэнх цагаа дүнгийн голчоо сайжруулахад зарцуулдаг. Сургууль бол дунд сурдаг оюутнуудын өрсөлдөөн.  Харин  түүний үзэж байгаагаар  шинэ санаа гаргах нь багийн ажил гэжээ. “Энэ нь хариуцлага  шаарддаг. Асуудлыг ганцаараа шийдэхэд хэтэрхий хэцүү. ”
2.       Мэргэшүүлж сургах: Ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр нь Garnegie  нэгжийг хэрэгжүүлж байгаа ба энэ  нь  аль хэдийнээ 125 жилийн настай.  Зарим хүмүүс зааж буй хичээлийн агуулгаас оюутнууд юуг ч ойлгож, шийдэж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй гэдэг. Харин Вагнер шинийг санаачлагч болохын тулд асуудлыг олон талаас судалж шийдэх хэрэгтэй гэжээ.
3.       Аз турших: Бид алдаанаасаа суралцдаг. Багш нар эсвэл удирлагуудыг  юу хүсдэгийг олж мэдэх ёстой. Шинийг санаачлагчид эрсдлээс айлгүйгээр алдаанаасаа суралцагчид байдаг. Сурган хүмүүжүүлэгчид  Эрт бүтэлгүйт, заримдаа бүтэлгүйтгэх уриаг  авч хэрэглэж болох юм.
4.       Идэвхгүй сурах ёсгүй: Хүн 12-16 насандаа сургуульд мэдээлэл хэрэглэхийг  сурдаг.  Боловсролын систем суралцагчдыг хэрэглэгчид болгож байна. Тэд шинэчлэгчид болох ёстой болохоос биш  хэрэглэгчид биш.
5.       Урмын үг нь сурахад ихээхэн нөлөө үзүүлдэг:  Залуу шинэчлэгчид  яг үнэндээ урам зоригоор дүүрэн байдаг. Тэд дүнгийн голч болон шагналын системийг тоохгүй.  Эцэг эхчүүд болон багш нар залуу хүмүүсийн сониуч занг ашиглан илүү урам зориг өгч болно. Өөрөөр хэлбэл, энэ нь зорилготой тоглох арга юм. Шинийг бүтээгчдийн эцэг эх хүүхдүүддээ ийм аргаар тусалсан байдаг. Тэдгээр хүүхдүүд хичээлийн дүн, дипломын өнгөний төлөө биш илүү өөрөөр сэтгэхийн тулд өсдөг гэжээ. Үүний дараагаар хүн өөрийн зорилгоо мэдэрч эхэлдэг байна. Судалгаанд оролцсон хүн бүр хорвоо ертөнцөд өөрийн дуугаа хүргэж дэлхийг өөрчлөхийг хүсч байсан гэжээ.

Хүмүүс шинэ сэтгэлгээ, бүтээлч байдлаар өөрсдийн нийгмээ бүтээх ёстой юм.  Хэрэглэгчийн нийгэм бол дампуурал. Үүнийг хийхийн тулд яг л эцэг эх шиг, багш шиг, мөн яг л ажил олгогчид шиг өөр өөр замаар залуу хүмүүстэй тулж ажиллах ёстой. Тэд, бид, чи бүгд шинийг санаачлагч, бүтээгч  болохыг хүсч байгаа.  Мөн асуудлыг шийдэхэд илүү олон арга зам хэрэгтэй.  Энэ нь боловсролын байгууллагаас 21-р зууны  боловсролын системийн заах аргыг сайжруулахыг шаардаж байгаа юм. Мөн асуудлыг түргэн шуурхай шийдэх мэдрэмжийг шаардах юм. Тэрээр боловсролын системийн хэдхэн алдааг сайжруулж хөгжүүлэхийг хэлээгүй. Харин боловсролын систем зогсонги байдалд орсон тул өөрчилж, дахин бүтээхийг хэлж байна. 

No comments:

Post a Comment