\Бүх хүнд зориулаагүй болно\
Энэ тухай эмээ минь ярьж өгөөгүй юм. Учир нь энэ талаарх мэдлэг эмээд минь
байгаагүйгээс гадна сонголт бас байсангүй.
Алив, та хараач. Танай гэрт ямар боок \угаалгын нунтаг\ байгааг? Цагаанаас
цагаан Tide, 99 толбо арилгадаг Омо, таван одтой, толбоны эсрэг Ариеэл, өнгөлөг
цагаан Viso, гэрэлтсэн цагаан
өнгөтэй болгож, цэцгийн анхилам үнэртэй Power эсвэл эрээн бичигтэй солонгос боок уу?
Эдгээр нь хирийг арилгах ч хар юбкыг
чинь хар саарал, улаан цамцыг чинь гандмал улаан, ногоон палаажыг чинь үхмэл
ногоон болгож хувцасны чинь өнгийг өөрчилсөн.
Яагаад гэж үү? Яагаад гэвэл дээрх боокны ихэнх нь цайруулагчтай байгаа юм.
Хүмүүсийн сэтгэлгээ загварт
сэтгэхүйд баригадсан байдгийг эрдэмтэд хэлчихсэн. Алив үйлдэл болон юмсыг загварчлан хялбар
болгон сэтгэдэг учир рекламны нөлөөлөлд амархан автдаг. Тийм болохоор цагаан
болгоно, цайруулна гэснийг ЦЭВЭРХЭН болно гэсэн дохиогоор уншаад тархи нь хүлээгээд
авчихаж байгаа нь энэ. Тэгээд л
ухамсаргүйгээр дэлгүүрээс рекламаас харсан цайруулагчтай боокоо худалдаж авдаг.
Одоо дахиад өөрөөсөө асуу. Надад цагаан өнгөтэй хэдэн хувцас байдаг вэ гэж.
Ядаж ор дэрний цагаан хэрэглэлүүд маань цагаан байхаа больсон цаг. Улаан
цэцэгтэй, ногоон навчтай, саарал судалтай, хөх маквинтай эсвэл шар торгон
байгаа. Тэгэхээр танайд байх боок дийлэнхдээ будагтай хувцасных л байх ёстой. Color гэдэг бичигтэйг л хайгаад байх болж дээ. Хар хувцасыг
хар хувцасны боокоор угаавал бүр зүгээр. Хэрвээ color боок байхгүй бол
барааны савангаар гараараа угаа.
Бас их халуун усаар угаах дэмий. Бид ямар саалийн зэлэн дээр өвдөглөж
суугаад үхэр мал сааж, нүүс хутгаж уурын зуух галлаж байгаа биш. Даг даарь
болсон хувцас байхгүйгээс их халуун усаар, удаан угаах шаардлага байхгүй. Халуун
бүлээн усаар бага хугацаагаар угаавал хувцасандаа байг гэхэд байгальдаа ч
ээлтэй.
Нэмж хэлэхэд хувцасыг ойр ойрхон угаах шаардлагагүй. Ганцхан удаа өмсөөд
заавал угаадаг хүмүүс бий. Цэвэрч гэж тэд өөрийгөө тодорхойлох ч хувцас нь олон удаа, буруу угааснаас болоод ихэд
хуучирсныг мэддэггүй. Их боокоор угаах хэрэг бас байхгүй. Харшил үүсгэж мэднэ.
Гар нүүрийн алчуурыг их боокоор угаахад хатуурдаг.
Хувцасны чанар, эдэлгээг уртасгаж
яах юм, элэгдэхгүй байхад гэж хэлж болох л юм. Хөдөө байгаа хамаатны хүүхэд,
дүүд чинь аятайхнаараа очиг л дээ.
Зэ тэгээд хувцасаа цэвэрхэн өмсө. Бага угаа. Зөв угаа. Боллоо
Betway Casino Promo Code & Review - Mapyro
ReplyDeleteBetway Casino has its roots in Europe but with 경주 출장안마 its roots in 남양주 출장샵 the land 과천 출장안마 of Betway, it has gained a reputation 여주 출장마사지 for a safe and secure 당진 출장샵 way of playing.
Pozdravljeni, obrnite se na gospoda Marjan Tetičkovič za vse vaše kreditne, finančne, naložbene potrebe.
ReplyDeleteElektronski naslov: tmarjan24@gmail.com
Whatsapp: +386 31 409 327
Signal: +386 31 409 327
Viber: +386 31 409 327
Telegram: +386 71 391 409