Байгаль, экологид ээлтэй ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэргүүлэх салбар болгоход сэтгүүлчид сэтгэл санаагаа чилээн энэ салбар руу нийтлэл, нэвтрүүлгээ чиглүүлж байгааг сайшаах нь зүйтэй. Ийм нийтлэлийн тоонд ”Mongolian economy” сэтгүүлийн сэтгүүлч Э.Зоригтийн 2012 оны 5 дугаар сард бичиж нийтлүүлсэн “Монгол Улс дэлхийн зүрх болж чадах уу” тэмдэглэлийг дурдаж болно.
Залуу сэтүүлч Э.Зоригтийн ногоон эдийн засгийн талаар “Ногоон эдийн засгийн өсөлт” ТББ-ын тэргүүн, “Эко-Ази” дээд сургуулийн захирал Ц.Адъяасүрэнтэй ярилцсан “Өнөөдөр би ажилдаа нийтийн тээврээр ирсэн”, нарын эрчим хүчний ашиглалтын тухай “Нар дэлхий хоёр”, салхины эрчим хүч ашиглалтын асуудлыг хөндсөн “Салхитай Монгол” зэрэг ярилцлага, нийтлэлүүдийг уншиж байв. Эдгээрээс бид “Монгол Улс дэлхийн зүрх болж чадах уу” тэмдэглэлийг илүүтэй сонирхсон тухайгаа дээр дурьдсан билээ.
Э.Зоригт энэхүү нийтлэлдээ эрчим хүчний тогтвортой хөгжлийг хангахын тулд манай орон сэргээгдэх эрчим хүчний байгальд ээлтэй шавхагдашгүй нөөцүүдийг ухаалгаар ашиглаж ирээдүйд Монгол Улс дэлхийн зүрх боломжтой тухай өгүүлжээ.
Чулуужсан түлшнээс ихээхэн хамааралтай байдаг Монгол улс цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг нүүрснээс гаргаж авдаг тухай, их ачааллын үед хойд хөршөөсөө эрчим хүч импортолдог гэхчилэнгээр өөрийн орны эрчим хүчний хөгжлийн өнөөгийн байдлыг эхлэл хэсэгтээ өгүүлсэн бол “Дэлхийн эрчим хүчний чиг хандлага ямар байна вэ?” дэд гарчиг дор 2008 оноос хойш дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүчийг түлхүү ашиглах болж, нийт эрчим хүчний 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авсан байна. Энэ тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа ба Японы Фүкү-шимагийн ослын дараахан дэлхийн улс орнууд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийдэхээ илэрхийлж байгаа дэлхий дахины хандлагыг багцлан өгүүлжээ. Ийнхүү дэлхий дахины чиг хандлагыг өгүүлэх нь ач холбогдолтой. Учир нь нийтлэлд аливаа асуудлыг түүхэн талаас нь авч үзэх, дэлхийн тэргүүний орнуудын туршлагыг өгүүлэх нь тухайн юмс үзэгдлийг хэтийн хандлага, хөгжлийн зөв голдиролыг тогтооход тустай билээ.
“Улстөрждөг ус” удаах дэд гарчигт манай улс өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний өсөлтөө шийдэхийн тулд их хүчин чадлын усан цахилгаан станцын ажлыг яаравчлах ёстой ч энэ ажил улс төржөөд хэрэгждэггүй тухай асуудлыг олон баримтаар уншигчдад хэлжээ.
Нарын эрчим хүчний ашиглалтын тухай “Нар дэлхий хоёр”, салхины эрчим хүчний талаар “Салхитай Монгол” гэсэн хоёр нийтлэлд өгүүлсэн санаагаа нэгтгэн нар, салхи түүнээс гадна усны нөөцөө ашиглан эрчим хүч үйлдвэрлэхийг Монгол улсын бодлогын хэмжээнд авч үзэхийг салбарын бодлого боловсруулагчдад зөвлөмж саналыг дээрх нийтлэл дэвшүүлсэн юм. Үүнийгээ Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Т.Цэрэнпүрэвийн хэлсэн “Өөрийн улсад тохирсон эрчим хүчний тогтвортой хөгжлийг бий болгохын тулд бид дэлхийн эрчим хүчний чиг хандлага,улс орныхоо бодлого, стратеги, хөгжлийн загвартаа тулгуурлан хэрэгжүүлэх эрчим хүчний шинэ бодлого гаргах хэрэгтэй” гэсэн үгээр бататгажээ.
Монголд сэргээгдэх эрчим хүч ашиглах ямар хэрэгцээ шаардлага байгааг сэтгүүлч дараах санаа, баримтуудаар нотолжээ. Үүнд,
1. Байгальд ээлтэй, хүн ардын эрүүл мэнд амь насанд аюулгүй байх үүднээс сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь зайлшгүй буюу Фукушимагийн атомын цахилгаан станцаар жишээ болгон нотолсон бол
2. Нөгөө талаас монгол орны эрчим хүчний хэрэглээ 2020 онд 1128 мВт-д хүрэх төлөвтэй бөгөөд энэ хугацаанд ТЭЦV ашиглалтад орох хэдий ч хурдтай өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй юм байна.” гэдэг баримтаар харуулсан.
“Зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын бага хуралд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд Монгол Улсад томоохон боломж бий бөгөөд сэргээгдэх эрчим хүчний судалгаа, үйлдвэрлэл, ашиглах үйл ажиллагаанд асар их ач холбогдол өгч байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Монгол улс Сэргээгдэх эрчим хүчийг 2006-2020 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөртэй, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Сэргээгдэх эрчим хүчний хууль батлаад гаргасныг уншигчид мэдэх буй за.
Төр нь ийнхүү бодлогоо тодорхойлсон үед нүүрс түлдэг, эсвэл Орос улсаас экспортоор эрчим хүчээ аваад сууж байгаа Монгол оронд нар, салхи, ус гэсэн эрчим хүчний шавхагдашгүй нөөцөө нэн даруй ажил хэрэг болгох боломж байна гэж салбарынханд төдийгүй олон нийтэд сануулан хэлснээр энэ нийтлэлийн ач холбогдол тодорхойлогдоно. Жилийн 230-260 хоногт нь нартай байдаг, Монголын хээр болон цөлөрхөг хээрийн бүсэд салхи ихтэй байдаг гэдэг статистик баримтууд эрчим хүчний шавхагдашгүй их нөөц бий гэдгийг харуулдаг.
Сэтгүүлч нийтлэлдээ Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Т.Цэрэнпүрэв, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт зэрэг албаны эх сурвалжуудыг ашиглаж мэдээллээ илүү үнэ цэнтэй болгосноос гадна баялаг мэдээлэл, судалгаа ашиглажээ. Монголын эрчим хүчний асар их нөөцийг графикаас харуулсан байна. Одоо хэрэгжиж буй “Ньюком” группын 50 мВт-ын анхны “Салхит” салхин станц, 2000 оноос хойш хэрэгжсэн “100.000 нарны гэрэл” төсөл зэргийг жишээгээр дурьдаж бизнес эрхлэгчид мөн санаа оноо өгчээ.
Энэ салбарт ашиг өгөх “Монголын эрчим хүчний салбарыг бизнес гэж үзээд гаднын болоод дотоодын хувийн хэвшлийнхнийг оруулж ирүүлэн өрсөлдөөн бий болгох; цэвэр эрчим хүчний экспортлогч орон болох; манай улсын эдийн засаг, эрчим хүчний салбар түүхий нүүрснээс нэгэнт хэт хараат байгаа учир түүхий ийм цахилгаан станцад байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх; Хэрэглэгчдийн эрчим хүчний зохистой хэрэглээ, тэдний үзэл бодол, эрчим хүчинд хандах хандлагыг өөр шатанд аваачих хэрэгтэй” гэсэн дөрвөн тодорхой санааг сэтгүүлч дэвшүүлэн хэлсэн нь энэ нийтлэлийн бас нэг давуу тал. Ингэхдээ амьдралд хэрэгжих боломжгүй, сэтгүүлчийн сэтгэл хөөрлөөр хийсэн санал биш халуун тогоон дотор нь буцалж байгаа мэргэжилтнүүдийн туршлага дээр тулгуурлажээ.
Судлаачийн зүгээс зөвлөн сануулах зүйл нэг, хоёр байгааг хэлэхийг хүсч байна. Эхний хэсэгт өгүүлэгдсэн Монгол Улс цахилгаан ОХУ-аас 40-өөд жилийн туршид импортолсоор ирсэн тухай санаа хойно давтагдсан. Нийтлэлийн хэмжээ том биш байхад эхний хэсэгт өгүүлсэн санаагаа дараа дэлгэрэнгүй давтан өгүүлэх шаардлагагүй юм.
Мөн өнөөдөр сэргээгдэх эрчим хүчийг ашиглах зөв гэдэг нь нэгэн тодорхой болсон учир сэтгүүлч энэ тухай ярих биш сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого, засгийн газрын бодит дэмжлэг тааруухан байгаа хийгээд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, хуулийн хэрэгжилт хангалтгүй, удаашралтай байгааг ул суурьтай гарган бичсэн бол нийтлэл илүү сайн болох байв.