Би хэзээ, бас яагаад сэтгүүлч мэргэжилтэй болохоор шийдсэнээ тодорхой санадаггүй юм. Лав надад одоогийн охид шиг телевизийн од болох, аль нэг сэтгүүлч шиг болох амбиц байгаагүй юм. Харин газар сайгүй явдаг хөдөлгөөнтэй ажил учир таалагдаж байсан санагдана.
Аравдугаар анги төгсдөг хаврын нэг өдөр Пау \Пионерийн ахлах удирдагч\
Сэлэнгэ намайг багш нарын өрөөнд дуудаж
аймгийн радиогийн сурвалжлагчид ярилцлага өгүүлсэн юм. Нүүрэн дээрээ ангалзуур,
аальгүй хэрнээ олонд нээлттэй байж багш
нараасаа аятайхан “коко” авч чаддаггүй, юм
юмнаас хоцорч явдаг, гайгүй сурдаг байж “Найрамдал” зуслан ч явчихаж чадаагүй намайг яаж тоож дуудсаныг
би бас одоо хэр нь гайхдаг.
Монголын
радиогийн Говь-Алтай аймаг дахь сурвалжлагч Д.Лхагвасүрэнд нэг л асуултандаа
бүдэрсэнийг эс тооцвол хаа очиж хэвлүүхэн ярилцлага өгсөн юмдаг.
- - Арван
жил ямар дүнтэй сурч байна?
- - ...
Сэтгүүлч таг дуугүй болсон намайг жаахан гайхаж
хараад диктафоноо унтраав.
- \- Би
наймдугаар ангидаа монгол хэлний хичээл дээр сайн дүнтэй гарсан. 10 жил онц сурсан гэхээр худлаа хэлсэн болчих
гээд байна. Сайн сурдаг гэхээр бас ч
олон жил ангийн онц сурлагатан байсан болохоор хэлж болдоггүй, яахав?
- -Аан
тиймүү? 10 жил онцсайн дүнтэй сурч байна гэж хэлээрэй
Сэтгүүлч
диктофоноо асаав.
- -Арван
жил ямар дүнтэй сурч байна?
- -Онцсайн
суралцаж байна
- - Удахгүй
сургуулиа төгслөө. Мэргэжлээ сонгосон байх. Ямар мэргэжилтэй болох вэ?
- -Би
сэтгүүлч болно
Энэ ярилцлагаа л сайн санадаг юм. Эндээс хүний асуултад хэрхэн ухаалаг хариулахыг суралцаж, нэг үгнээс мянган
утга цацарч болохыг бас ойлгосон юмдаг.
Хаврын хаварт хүүхдүүд ямар бүлгээр шалгалт өгөхөө шийдэж ядан, гайгүй сурдаг
хүүхдүүдийг аль бүлэгт өрсөлдөхийг битүүхэн тандана. Тэд ч бас нохойтож
хэддүгээр бүлгээр, ямар хуваарьт өрсөлдөхөө зарлахгүй. Харин би тэр хавар радиогийн "ачаар" хамгийн эрт хэн болохоо зарласнаар битүү морь байхаа больж, сэтгүүлч болох
хүсэлтэй хүмүүсийн аазгайг хөдөлгөсөн юм.
Конкурс дөхчихсөн, тэр үед дээд сургуулийн хуваарийн тоо цөөн, өрсөлдөөн
ширүүн байсан юм. Өгөх шалгалтаар нийт хуваарийг бүлэгт хувааж, сурагч зөвхөн
тэр хуваарьтаа л, тэр бүлэгтээ л өрсөлдөх ёстой. Хэдий өндөр оноо аваад
хуваарьгүй хоцорсон ч өөр бүлгээс хуваарь сонгох эрх байхгүй шууд л
“гэрийн дээд”-д орно.
Тэр хавар МУИС-ийн сэтгүүлчийн ганц анги манай аймагт хуваарилагджээ. Нэг
хуваарь дээр гуч гаруй хүүхэд өрсөлдсөн юм. Хамгийн эхний шалгалт сэтгүүлчийн
ур чадварын нэмэлт шалгалт. Мэдээ, зохион бичлэг бичүүлж, монгол хэлний найруулга
шалгадаг эхний шалгалтаас хорин хэдүүлээ туналаа. Монгол хэлний шалгалт, дараа
нь нийгмийн судлалын шалгалт. Аятайхан
давлаа.
Шалгалт өгч буй тэр хэдэн хоногт хорин хэдүүлээ өөриймсөн танилцаж, хэдийгээр өрсөлдөгчид ч гэсэн хүүхэд л болсон
хойно шалгалтын дараа дотно аргагүй нь
тойрч суугаад элдвийг ярьцгаана. Харин би ганцаараа ангийн буланд чимээгүйхэн сууна.
Угаасаа би тийм зантай. Миний хамгийн ширүүн өрсөлдөгч охин надад хандан
гэмгүйхэн царайгаар,
-Юм мэдэхгүй хүн дуугай сууж байх нь дээр байдаг юм гэж хор малтана. Харин
би сонсоогүй дүр үзүүлж байсан ч, гайгүй ээ би хуваариа аваад чамд юм мэддэг
мэддэггүйгээ харуулнаа гэж дотроо шаралхаж
билээ.
Хамгийн сүүлийн шалгалт Орос хэлнийх байсан санагдана. 10 дугаар ангидаа "Болор цом"-д оролцож байсан, дээд ангийн монцгор охин миний өрсөлдөгч. Тэр орос хэлний гүнзгий ангид байсан. Гэтэл би наймдугаар анги хүртлээ орос хэл
үзээд хятад хэлний сонгон гэж харайгаад
ни хаогоос халиагүй юм. Энэ өдрүүд хамгийн түгшүүртэй, урт, хэцүү
байсансан.
Ганц хуваариасаа мултарвал гэртээ бүтэн жил сууна
гэж бодохоор аймшигтай санагдана. Аймагт
сурлагаараа гуравт жагссан нөгөө онц сурлагатан хуваарьгүй үлдэнэ гэдэг үгээр хэлэмгүй
шившигтэй санагдана. Гэтэл дотроо өөрийгөө бас нэгд орсонд тооцоод мини юбкээ өмсөөд толгойгоо хаялан баахан
алхсан билээ. Учир нь аймагт нэгд
жагссан сумын онц сурлагатан конкурстээ уначихсан, тэгээд ч надад дээш доош татах багш аав, ээж байсангүй өөрийнхөө
хүчээр явсан тул нэгд орсон гэж өөрийгөө хөөргөхөд буруудах юмгүй санагдаж
байсан юм.
Гуравхан жилийн өмнө аймагт сурлагаараа эхний гуравт жагссан хүүхдүүд
гадаадын дээд сургуульд ямар нэгэн уралдаант шалгалт өгөлгүй шууд элсдэг байлаа. Гэтэл нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж гадаадын
дээд сургуульд аравдугаар анги төгссөн хүүхэд явахаа больсон бид азгүй
үеийнхэн. Дунд сургуулийн миний ганц мөрөөдөл гадаадын дээд сургуульд л сурах
байсан юм.
Сүүлийн шалгалтаа өгөхөөр анги руу
оров. Гэтэл өрсөлдөгч маань миний хажууд сууна гэж хянагч багшид хэлээ. Айхтар
нүүрэмгий охины хэлснээр болов.
Шалгалтын дүн гарчээ. Нөгөөх өрсөлдөгч гуравт, харин Тайшир сумын
намдуухан дуутай нэг ах хоёрт жагсчээ.
Алтайн Нэгдүгээр 10 жилийн сургуулийн гадаах цементэн талбай дээр оюутан эгчийнхээ туфлиэр гангарчихсан топ топ алхаж, миний мэддэг мэддэггүйг хэлээд байсан нөгөө охины хажуугаар толгой хаялан гарч байсан мөч зүйрлэшгүй таашаалтай байсан билээ. Ялан дийлсний бахархал, мөрөөдөлдөө хүрэх нэг алхамаа амжилттай хийсний баяр хөөр сэтгэл дотор минь оволзож өөрөөрөө бахдан байсан юм. Ийн басаж болдоггүй хорвоо гэж энэ дээ гэсэн шүү юм бодоод цээж тэнэгэр алхаж байсан минь санаанд тод үлджээ.
Алтайн Нэгдүгээр 10 жилийн сургуулийн гадаах цементэн талбай дээр оюутан эгчийнхээ туфлиэр гангарчихсан топ топ алхаж, миний мэддэг мэддэггүйг хэлээд байсан нөгөө охины хажуугаар толгой хаялан гарч байсан мөч зүйрлэшгүй таашаалтай байсан билээ. Ялан дийлсний бахархал, мөрөөдөлдөө хүрэх нэг алхамаа амжилттай хийсний баяр хөөр сэтгэл дотор минь оволзож өөрөөрөө бахдан байсан юм. Ийн басаж болдоггүй хорвоо гэж энэ дээ гэсэн шүү юм бодоод цээж тэнэгэр алхаж байсан минь санаанд тод үлджээ.
Том ах маань өвлийнхөө амралтаар ирээд,
-Чи
хичээлээ сайн давт. Хичээлээ хийхгүй ч гэсэн хийж байгаа юм шиг л ширээн дээрээ
суугаад бай. Бурхан чамайг хичээнгүй хүн байна гээд заавал шагнана гэж хэлсэн
билээ.
Хичээлийн ширээний ард суусан хүн зүгээр суухгүйг мэддэг ахын санаа УХААН
байлаа.
Ээж хот руу явах болж,
- Би хоёр хүүхдээ бэлдүүлж дээд сургууль оруулсан, чи
эрх охиныгоо яахаа мэд хэмээн аавд даалгавар өгсөн юм.
Шалгалтын өдрүүдэд аав санаа тавьж, оюутан эгч надад тэмээний махан нуугисан
амттай хуушуур хийж өгснийг би сайн санадаг. Учир нь би тийм амттай хуушуурыг
одоо болтол идэхсэн гэж боддог ч чадаагүй л явна. Тэмээний мах гэж ийм амттай
байдаг юм байх даа гэж бодож байсан ч тэр амт махандаа байсангүй, харин тэр
буцалсан өдрүүдэд байж. Хичээл хийж байгаа намайг тордсон аавын минь хөдөлмөр
бас талаар өнгөрсөнгүй билээ.
Миний арван жилийн их хөдөлмөрийг сайшаан шагнасан бурханд би бас дандаа талархаж явдаг юм. Ийн би хувь заяагаа олж МУИС-ийн сэтгүүлчийн ангид орсон билээ. Мэргэжил, сургууль сонгохыг би хувь заяаны сонголт хэмээн боддог. Их сургууль, багш нар, энэ мэргэжлийн буянаар өдий зэрэгтэй яваадаа талархан ханцуйндаа залбирч явдаг юм.
Харин ахын минь хэлсэн “Хөдөлмөрлө, бурхан чамайг заавал шагнана” энэ үг миний амьдралын гол философи болсон билээ.
Миний арван жилийн их хөдөлмөрийг сайшаан шагнасан бурханд би бас дандаа талархаж явдаг юм. Ийн би хувь заяагаа олж МУИС-ийн сэтгүүлчийн ангид орсон билээ. Мэргэжил, сургууль сонгохыг би хувь заяаны сонголт хэмээн боддог. Их сургууль, багш нар, энэ мэргэжлийн буянаар өдий зэрэгтэй яваадаа талархан ханцуйндаа залбирч явдаг юм.
Харин ахын минь хэлсэн “Хөдөлмөрлө, бурхан чамайг заавал шагнана” энэ үг миний амьдралын гол философи болсон билээ.
2015-05-06