Monday, July 21, 2014

Далд реклам ба секс

  Манайхан  ""Хараа" дээлээ солив", "Алтан Чингис", "Монгол стандарт"-ын цагаан сарын мэндчилгээ, "Алсын хараатай амьдарцгаая" кампанит ажил , эсвэл оройн мэдээллийн хөтөлбөрийн дундуур шургуулсан бизнесийн зорилготой мэдээллийг  далд реклам гэж ойлгодог. Бидний ойлголт зөв үү? Дараах рекламын талаар та юу хэлэх вэ?


- Энэ бол рекламчдын бодож олсон гайхалтай санаа


       1800 оны сүүлч 1900 оны эхэн үед сэтгэл судлаачид зарим төрлийн мэдээллийг хүмүүс өөрийн ухамсаргүйгээр хүлээн авдаг болохыг тогтоожээ. Гэсэн хэдий ч 1950 оны сүүл үеэс “дотоод ухамсарт нөлөөлөх тухай ойлголт” гэсэн нэр томъёо хэрэглэгдэх болсон байна. Учир нь энэ хүртэл  асуудал олны анхаарлаас гадуур байв.

Хүний далд ухамсрыг ойлгосноороо зар сурталчилгаа бүтээгчид хэрэглэгчдийн санаа бодол, сэтгэл хөдлөлд нөлөөлөх, тэдний дадал зурүлыг өөрчлөх зорилгын үүднээс үл мэдэгдэх мессежийг илгээж subminal advertisement буюу далд сурталчилгаа хийх боломжтой болсон байна.

“Далд” хэмээх нэр томъёо нь “sub” – доор, “limen” – босго гэсэн латин үгсээс гаралтай үг бөгөөд дотоод ухамсарт нөлөөлөх (ухамсарын хүртэхүйгээс доош оршин байх) утгыг агуулдаг. Энэ санаа нь сонсогдож, харагдаж, мэдрэгдсэн тодорхой зүйлс оюун бодлын хаа нэгтэй бичигдэж, түүнийг харснаа ухамсарлаагүй байхад бидний шийдвэр, зан араншинд нөлөөлдөг гэсэн санаа юм.

1957 онд судлаач James Vicary далд рекламны талаархи томоохон судалгаа хийсэн байна. Тэрээр Нью Жерси дэх “Fort Lee” гэдэг кино театрт үзэгчдийн дунд “Поп корни ид, Кока кола уу” гэсэн мессежүүдийг нэгэн киноны дундуур нэвтрүүлсэн байна. Тэрээр нэмэлт кадрын аргыг тус рекламандаа ашиглажээ. Үүнийг 25 дахь кадр ч хэмээн нэрлэдэг. Нэмэлт кадр нь маш богино байсан тул хүмүүсийн ухамсарт анзаарагдалгүйгээр нөлөөлсөн байна. Үзэгчид хэдий хүлээн авсанаа мэдээгүй ч гэсэн Vicary-гийн хэлсэнээр зургаан долоо хоногийн хугацаанд Кока коланы борлуулалт 18%, Поп корны борлуулалт 57%-иар тус тус өссөн үзүүлэлт гарсан байна.

Далд сурталчилгааг үг, дуу хөгжим дүрс ашиглан кино, дуу хөгжим, телевизийн шоу нэвтрүүлэг, хэюлэлийн болон видео рекламд хийдэг.

1970 онд Wilson Bryan Key “Subliminal Seduction”, “Media Sexploitation” зэрэг бүтээлээ хэвлүүлжээ. Эдгээр номондоо сексийн холбогдолтой тэмдэгтүүдийг ашиглах нь худалдан авагчдыг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх хүсэл бий болгодог гэв.  Түүний дэвшүүлсэн хамгийн сонирхолтой санаа нь секс гэсэн үг хэллэгийг реклам сурталчилгаанд ашиглах нь үр дүнтэй гэсэн санаа юм. 

Тухайлбал, Пепси ундааг давхарлан өрөхөд мэдээлэл хүний тархинд очно
 



Skittles-ийн уутны доорх улаан бөмбөлөг дэх S үсгээс эхлэн уншвал мөн утга тодорно.


Кент тамхи 
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEitmIdRBtlZShFd3YJXJexgmaMGwCMCImh8QGZ1Vy9pjra5aFibtwmGHTCsRTecA6ZWUEwMaG2ey-cA0c0jiMHPCjEGFpmw_CH_ZZiYMGHYclalKdmHsvWoNhup-i3TRMfieIAhJEkxNWI/s1600/kent.jpg 
 https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhyAbAGhFPDn6M0hJkhSwuAMqgfcKV4NS9trb9f6ECiPl_e095j85MBnqFMf9zcIGcVEtn6Z3UsJhERaND9A7E8eEBD-cYiAiQ3dBb2rBE03Tt0rPTvIzCevw3kh57esk2fp0Ev-dwS-nw/
  Key-ийн хэлсэнчлэн бүтээгдэхүүн дээр бичээстэй байгаа бичвэр нь  хэдийгээр ухамсарт нөлөөлөхгүй ч гэсэн далд ухамсарт нөлөөлж сексийн өдөөлт үүсгэж улмаар худалдан авагч тэр бүтээгдэхүүнд дурлахад нөлөөлдөг гэж үзжээ.



 Сурталчилгаанд ашигладаг өөр төрлийн зурагнууд бий. Реклам бүтээгчид ихэнхдээ ниймбэг, жүрж жимсээр эмэгтэй хүнээр дүрсэлдэг. Эдгээр дүрслэлүүдээс хамгийн хүчтэй нь мэдээж секс.
     
Heineken
 Flip the image to see that sex helps sell


Таны хамгийн сайн мэдэх бүтээдэхүүнийг ийн рекламджээ





Хүмүүсийн сексийн хүслийг далимдуулан сурталчилгаа бүтээгчид сурталчилгаандаа секс  илэрхийлэг ашигладаг.  Ухамсар далд ухамсар хоёр хоёулаа секст татагддаг байна.

Доорх жишээ бол энэ цагт хийгдсэн шилдэг 10 далд сурталчилгаанд  тооцогддог